Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Ууганбаяр: COVID-19-ийн 1340 халдвар илэрлээ /2021.04.18/

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,963 хүнээс коронавирусийн халдварын шинжилгээ авахад 1,340 хүнээс өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 21,995 болсон байна. 

Мөн хугацаанд 427 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11,877 болжээ. 

Энэ хугацаанд коронавирус халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 44 болсон. 44 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан. 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдсан нэг иргэн нас барсан. 

Сүүлийн 24 цагт батлагдсан 1,340 тохиолдлын 1,339 нь дотоодын халдвар бол нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Үүнээс:

  • Улаанбаатарт 1,220
  • Орон нутагт 119 бүртгтгэгджээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан