Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
С.Энхболд сайд Баянзүрх, Чингэлтэйн ЭМТ-д ажиллаж шаардлагатай хүний нөөц, оношлуурыг шийдвэрлэлээ

Covid-19 өвчний нөхцөл байдал хүндэрч, өрх, дүүргийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүсч эхэллээ. Нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээг эрүүл мэндийн яамнаас авч эхэлсэн байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж шаардлагатай хүний нөөц, оношлуурыг шийдвэрлэлээ.


 Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүссэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёроос гурван хүн нь халдвар авч, эсвэл ойрын хавьтал болж тусгаарлагдахад л эмнэлгийн үйл ажиллагаа доголдож байна гэдгийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн сувилагч Л.Энхбаяр хэллээ. Мөн хүнд хэцүү энэ цаг үед өрхийн эмнэлэгт ирэх шаардлагагүй иргэд ирж үйлчлүүлэх гэж хүндрэл учруулж буй тухай тус эмнэлгийн сувилагч Л.Цагаач ярьж байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын зүгээс үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна гэрээр тусгаарлагдсан иргэдэд хяналт тавин ажиллаж байна. Тэдний тулгамдсан зарим асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэж, арга хэмжээг авлаа.

Өрхийн эмнэлэгт дутагдаж буй эмч, сувилагчийг бусад газраас нөхөж ажиллуулах зохицуулалтыг хийж эхэлжээ. Мөн дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг төвлөрүүлж ковид -19 өвчөөр өвчилсөн хүмүүст түргэн хүрч үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн байна. Мөн зарим дүүрэгт шаардлагатай эм, оношлуур зэргийг эрүүл мэндийн сайд шийдвэрлэлээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт шаардлагатай байгаа 2000 оношлуурыг шийдвэрлэж өгсөн юм. Улаанбаатарын хэмжээнд гарч буй голомтолсон халдвар нь орон сууцанд өндөр гарч буйг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Лхагва тайлбарлав. Тус дүүргийн 6-р хороонд хамгийн их халдвар бүртгэгдсэн тухай танилцуулгыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналт, тандалтын албаны дарга Д.Содгайхамшигмаа танилцууллаа. Тухайлбал орон сууцанд амьдардаг нэг иргэн өвчилөхөд түүний ойрын хавьтлын 4-16 хүн өвчилж буй гэнэ.

Ковидоор өвчилсөн хүмүүсийг хүргэх эмнэлгийн асуудал хамгийн том тулгамдаж буй бэрхшээл болж хувирч буй талаараа дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар ярьж байна. Нөхцөл байдал хүндэрч буй учир шаардлагатай нөхцөлд бусад эмнэлгийг дайчлахаас өөр гарц байхгүй. Тухайлбал хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харья эмнэлгийг дайчлах талаар салбарын сайд нар зөвлөлдлөө. Өнөөдөр эмнэлэгт өвчтөнийг авахаас гадна гэрээр хөнгөн хэлбэрийг өвчтөнийг тусгаарлан эмчилгээг хийж буй. Цаашид аль болох эмнэлэгт ковидоор өвчилсөн хүмүүсээ авах тал дээр ажиллаж байна. Гэвч хамгийн гол тулгамдсан асуудал нь хүний нөөц учир иргэн хүн өвдөхгүй байх дээр ухамсартай байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан