Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

Японы JGC Holdings, NGK Insulators Ltd болон M Си Эс Интернэйшнл  ХХК-иудын түншлэл 5 МВт-ын хүчин чадал бүхий Монголын анхны эрчим хүчний хуримтлууртай (3.6 МВт.цаг) нарны цахилгаан станцын төсөлд шалгаран бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдэд тавигддаг шаардлагын дагуу Голомт банк Японы Mizuho банктай хамтран төсөлд шаардагдах банкны баталгааг гаргалаа. Томоохон банкнуудтай өрсөлдөн, эх орондоо баригдах нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж буй нь Голомт банкны зүгээс баримталсаар ирсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн нэгээхэн чухал хэсэг болж байна.

Уг нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд буюу Завхан аймгийн Улиастай суманд энэ сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголын анхны гэх тодотголтой уг томоохон бүтээн байгуулалт нь Улиастай сумын 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангахаараа өндөр ач холбогдолтой төсөлд тооцогдоод байна.

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах хуримтлуур байдаггүй нь тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж, анх удаагаа эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станцыг байгуулах болсон нь нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлдэг, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зэрэг томоохон ач холбогдолтой тухай төслийн гүйцэтгэгч JGC Holdings онцолжээ.

Энэхүү төслийг хамтран гүйцэтгэгч NGK Insulators Ltd-ийн зүгээс өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх бол дотоодын “М Си Эс  Интернэйшнл ” компанийн хувьд станцын барилга угсралтын ажлыг хийх ба станц байгуулагдсаны дараах ашиглалтын үйл ажиллагаанд нь тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн ач холбогдлын талаар төслийн хамтран гүйцэтгэгч Японы JGC Holdings цахим хуудаснаа мэдээлсэнтэй танилцана уу. https://www.jgc.com/en/news/2021/20210322.html

 

Хамгийн их уншсан