Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Энэ сарын 15-наас COVID-19 халдварын вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны газрын дарга Л.Энхсайхан 

- Вакцины хоёр дахь тунг хэзээнээс тарьж эхлэх вэ, хоёр тун тариулж дархлаатай болсон хүн халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

- Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакцины эхний тунг хийж дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүс 8 долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунгаа хийлгэж эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 20-ноос Синофармын вакцины хоёр дахь тунг хийж эхлэх бөгөөд иргэд эхний тунгаа хийлгэсэн газартаа очиж дараагийн тунгаа хийлгэвэл тохиромжтой. Харин ажлаар хөдөө очсон үедээ, эсвэл хөдөөгөөс хотод ирээд эхний тунгаа хийлгэсэн бол байгууллагатайгаа ярилцаад одоо байгаа газартаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой. 

- Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтоно гээд байгаа. Хоёр өөр вакцин хийлгэж болох уу?

- Дэлхий дахинд энэ чиглэлээр судалгаанууд хийгдэж байгаа ч үр дүнгүүд нь хараахан олон нийтэд мэдээлэгдээгүй байна. Тиймээс бид нэг үйлдвэрийн хоёр тун вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Сольбож хийх талаар шийдвэр гараагүй байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан