Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮХАҮТ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД ЭТТ БОНДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА


МҮХАҮТ-аас санаачлан УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК,  Үнэт цаасны “Би Ди Сек” ХХК, MICC ХХК-иудтай хамтран нийт гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ЭТТ Бондын танилцуулгыг хүргэх цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр ЭТТ Бонд ба Засгийн газрын 10 их наяд хөтөлбөр, салбар яамны бодлого, бондоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүгийн байдал, төлөвлөгөө, бондын нөхцөл, давуу талын талаар мэдээллүүдийг танилцуулав.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дотоодын аж ахуйн нэгжүүд үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, гар бие оролцох нь эдийн засгийг тэлэхэд чухал алхам болно гэж үзэж байгаа учраас энэ хурлыг санаачлан зохион байгуулж байгааг онцлоод эдийн засгийг тэлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ЭТТ Бондын үр дүнд хийгдэх төсөл хөтөлбөрүүд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна гэв. Мөн энэ үеэр МҮХАҮТ ЭТТ Бондын арилжаанд манлайлж оролцох болно гэдгээ илэрхийллээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг “ЭТТ БОНД” гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэхээр тусгасан. 

Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд хүртэлх төгрөгийн ЭТТ Бондын анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 
4 дүгээр сарын 9-ний баасан гарагт хаагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан