Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
С.Энхболд:Тохиолдлын тоо нэмэгдэж буй зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын эхэнд Монгол улсад covid-19 өвчний дотоодын халдвар бүртгэгдэж, өдөрт гарах шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх л тусламжийг үзүүлж буйд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлэв.  Эрүүл мэндийн яамнаас бүх нөөц бололцоогоороо ажиллаж байна. Энэхүү ажилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс боломжтой талаараа тусалж дэмжих болно гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон оронд хийж буй судалгаан дээр үндэслэн улс орон бүрт тодорхой зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн жил гаруй хугацаанд Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Засгийн газартай хамтран ажиллаж ирэв. Ялангуяа covid-19 өвчний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цаашид ч хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авч ажиллана гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн яамны зүгээс covid-19 өвчний нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч буй. Гэвч нөхцөл байдал амаргүй. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Иймээс зөвхөн covid-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүйгээр энэ тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн зүгээс шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг өгч ирсэн жишгээрээ цаашид өгөөд явна. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье гэв.
Covid-19 өвчин туссан ч гэрээр эмчилгээ хийлгэж буй хүмүүст тавих хяналт, тэдний биеийн байдлыг тогтмол хянах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн нөхцөлд яаралтай эмнэлэгт хүргэх зохицуулалтыг анхаарч ажиллах нь чухал гэдэг дээр хоёр тал санал нэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллаж буй талаараа зөвлөлдсөн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан