Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног” үйл ажиллагааг танилцуулах цахим сургалт боллоо

ЭХЭМҮТ нь 3 дахь жилдээ Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
2021 онд Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног нь 4 сарын 5-11-ний өдрүүдэд тохиож байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн дүүрэг, аймгуудын өсвөр үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан нарт зориулсан чиглүүлэх цахим сургалтыг 2021.03.31-ний өдөр зохион байгууллаа.

Өсвөр үеийнхэнд бие махбод, нийгэм, сэтгэл зүйн хувьд олон асуудлууд тулгардаг бөгөөд асуудалд өртөхөөс өмнө дүүрэг, орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх НЭМ-ийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд ХАМТЫН ОРОЛЦОО чухлыг тус сургалтаар онцоллоо.

Сургалт нь:
Өсвөр үеийнхний НҮЭМ ба бэлгийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлууд
Өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлт
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тулгамдаж буй асуудал, тусламж үйлчилгээ
Хүүхдийн эрхийн зөрчил, урьдчилан сэргийлэх
Өсвөр насныхны хоол тэжээлийн байдал, зохистой хооллолт
Өсвөр үеийнхэнд зориулсан Мандухай төслийн танилцуулга гэсэн сэдвүүдээр зохион байгуулагдлаа.

Энэхүү цахим сургалтад 9 аймаг, 5 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 67 оролцогч хамрагдан мэдлэгээ сэлбэж, өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногт нэгдэхээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан