Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах хүрээнд өнөөдөр Монголбанк, Шпаркассэ банкны сангийн хооронд санхүүгийн боловсролыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэх, орон нутаг болон алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан автобус болон сургалтын хэрэглэгдэхүүнүүд бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү гэрээ байгуулах үйл ажиллагаа “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны үеэр тохиож байгаагаар онцлог юм.

Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яам - Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг оролцсоны зэрэгцээ Монголбанкыг төлөөлж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ыг төлөөлж Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зурлаа.

Ковид-19 цар тахлын тархалт өргөн дэгдсэн хүнд үед иргэд хуримтлал үүсгэх, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах зэрэг хэрэгцээ, шаардлага өндөр байгаа үед олон нийтэд нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийг хүргэхэд тус сангаас Монгол Улсад хүлээлгэн өгч буй сургалтын зориулалт бүхий автобус, бусад сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан