Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана! Биднийг бас хөөх үү? Бид олуулаа Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Б.Ууганбаяр:486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна

Коронавируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдлын талаарх 2021.04.02-ний 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр дараах зүйлийг хэллээ.

Сүүлийн хоногт 21 лабораторид 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 9,327 боллоо. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216 боллоо. Мөн харамсалтай мэдээ дуулгах нь. Өнгөрсөн хоногт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1,990 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,713, хүндэвтэр 232, хүнд 37, нэн хүнд 8 хүн байна.

Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд

• Сэлэнгэ аймагт-16

• Дархан-Уул аймаг 15,

• Орхон аймаг-17,

• Төв аймаг-26,

• Хөвсгөл аймаг-2,

• Булган аймагт-1

• Ховд аймагт -19

Эх сурвалж:ХӨСҮТ

1 Сэтгэгдэл
УБ хот архинд живж байна ....
Хамгийн их уншсан