Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Коронавирусийн халдвар 486 хүнээс илэрлч,58, 66 настай хоёр эмэгтэй нас барлаа

Өчигдөр улсын хэмжээнд  11876 хүнээс шинжилгээ авахад 486 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол  9327 болсон. Шинэ халдварын 391 нь нийслэлд бүртгэгдсэн бол 93 нь орон нутагт бүртгэгдэв. Мөн 58, 66 настай хоёр эмэгтэй нас барлаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.

Нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 1713
  • Хүндэвтэр - 232
  • Хүнд - 37
  • Маш хүнд - 8 байна.

Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа ба хүний нөөцийн чадамж маш их шаардлагатай болж эхэлж байна. Нэг тасгийн 6 оронд 7-9 хүн ажилладаг. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах эрсдэлтэй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 2,337,866 удаагийн шинжилгээ хийснээс 0.55 хувиас нь халдвар илэрчээ.

Өчигдөр нийслэлд 10876, орон нутагт 1664 нийт 12240 хүнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд дархлаажуулсан хүний тоо 323690 боллоо. Энэ нь зорилтот бүлгийн хүн амын 16.2 хувийг эзэлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан