Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Байгаль хамгаалагчдыг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарынхаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд 210 байгаль хамгаалагчийг туулах чадвар сайтай, шинэ мотоциклоор хангаж ажиллах нөхцөлийг сайжруулж байсан.

Харин өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Тусгай хамгаалалттай газар нутгийн 31 хамгаалалтын захиргаа, усны сав газрын 21 захиргаадын 241 байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа. Ингэснээр онгон дагшин байгаль, түүхт өв, соёлоо хамгаалахад хүчин зүтгэж байгаа байгаль хамгаалагчид албан үүргээ тав тухтай гүйцэтгэхээс гадна энгийн иргэдээс ялгарах, иргэдэд шаардлага тавин ажиллах боломж бүрдэх юм.

Дээрх арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын дарга нартай цахимаар уулзаж салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг сонсож, чиглэл өглөө. Хамгаалалтын захиргаадын дарга нар дараах асуудлуудыг салбарын сайдад уламжилсан юм.

Юун түрүүнд ТХГН-ийн хуулийг батлуулах, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль хамгаалагчдын зэрэг, дэв, цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах, вакцинжуулалт хийх, байгаль хамгаалагчдыг биеэ хамгаалах зэвсэг, техникээр хангах, тэтгэврийн насыг сайн дураар 55 нас болгох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан.

Сайд Н.Уртнасан Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэйгээ цаашид эргэх холбоотой, ойр ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг тухай бүрт нь хурдан хугацаанд шийдвэрлэн ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан