Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагад хамруулна

Засгийн газрын өчигдрийн хурлаас боловсролын салбартай холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагад хамруулна, 3 болон 4 дүгээр курсын оюутнуудыг дадлага хийх боломжоор хангана, Гадаадад суралцахаар шалгалт өгөх хүүхдүүдийг хэлний бэлтгэл бусад сургалтад танхимаар бэлтгэнэ гэжээ.

Ингэхдээ, сургууль анги танхимыг халдваргүйжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, багш нар вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой аж. Мөн сургалт, давтлага зохион байгуулах бүс нутагт эрсдэлийн нөхцөл байдлыг тооцох юм байна.

Хэзээнээс эхлүүлэх, нэг хичээл тус бүрээр давтлага өгөх хугацаа, анги дүүргэлт гээд нарийвчилсан журам, зөвлөмжийг ойрын өдрүүдэд БШУЯ-наас гаргах нь.

Эх сурвалж: БШУЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан