Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
К.Елена: Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийн халдвараар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар "Ковид-19 ба Архи” сэдвээр тус төвийн тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч К.Елена зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Олон нийтийн зүгээс КОВИД-19 халдвартай холбоотой их удаан хугацаанд хөл хорионд орж, эрх хязгаарлагдмал түвшинд амьдрахад мэдэж хүндрэлүүд гарч байгаа. Хүн болгоны өмнө шинэ сорилт үүсээд байна.  Шинэ амьдралын хэв маяг бий болсонтой холбоотойгоор хүний биед эсэргүүцэх үйл явц илэрдэг. Энэ үйл явдлыг хэрхэн даван туулсантай холбоотой бид стресст өртөх, эсхүл сэтгэл гутралд орох уу, түгшүүр айдаст автагдах зэрэг олон асуудлууд хүний сэтгэл санаанд илэрдэг.
Коронавирусийн энэ цаг үед СЭМҮТ болон бусад байгууллагууд 2-3 удаа цар тахлын үеийн сэтгэл зүйн судалгааг хийсэн. Энэ судалгаагаар халдварын үед сэтгэцийн эрүүл мэндэд түгээмэл гарч ирж байгаа тулгамдсан асуудлуудын нэг болсныг харуулсан. Тухайлбал,

  • Айх, түгших
  • Сэтгэл гутралд орох
  • Нойрны өөрчлөлт асуудал нэлээд их гарсан.

Бусад улс орнуудын судалгааг мөн авч үзэхэд манайхтай адилхан сэтгэл гутрал, мөн дээрээс нь архины хэрэглээ нэмэгдсэн дүгнэлт гарсан байна.
Согтууруулах ундааны бүх төрөлд этанол спирт агуулагддаг бөгөөд уг спирт хүний биед орохоор бүх эд эсийг гэмтээж, зүрх судас, бөөрний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Хүн эрүүл биетэй байж эрүүл дархлаатай байдаг.  Харин согтууруулах ундаа хэрэглэж, эд эрхтэний эс гэмтсэнээс болж эрүүл дархлаатай байх боломжгүй.
Тиймээс Коронавирусийн халдварт өртөх эрсдэл нь нь архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна гэж авч үзэж байгаа.
Тиймээс иргэдэд халдварт цар тахлын цаг үед хүн согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй гэж уриалмаар байна. Одоо хүн болгон вакцин хамрагдаж, дархлаа бий болгох гэж зүтгэж байгаа энэ үед хүн болгон хичээх хэрэгтэй байна.
-Согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүн Ковидоор өвчилвөл ямар хүндрэл гарах вэ?
Хуучин Ковид-19-ын цар тахал гараагүй үед архины донтох эмгэгтэй түүнээсээ улбаалан архины хамааралтай хүмүүс бусад эрүүл хүмүүстэй харьцуулахад уушгины хатгалгаа өвчнөөр өвчлөх нь их байсан. Үүнийгээ дагаад донтох эмгэгтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл илүү байдаг байсан. Тэгэхээр согтууруулах ундаа их хэрэглэх нь уушгины өвчнөөр өвдөх суурийг бэлдэж байна гэсэн үг. Дээрээс нь архины хэрэглээ ихтэй хүмүүс тамхи хамт татах нь ажиглагдаж байна.
Тиймээс энэ халдварын үед архи, согтууруулах ундаа болон тамхи хэрэглэх нь коронавирусаар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан