Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Ууганбаяр:Дөрвөн сая төгрөгөөр коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав

-Нэг өвчтөний эмчилгээ найман сая орчим төгрөг гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өвчтөнүүдэд өдөрт С, Д витамин л өгч байгаа гэх мэдээлэл байна. Өвчтөнүүдэд яг ямар эмчилгээ хийж байгаа талаар тодорхой хэлж өгнө үү?

- Нэг өвчтөнийг эмчлэх зардал найман сая төгрөг биш. Энэ тоо одоо байхгүй. Өмнө нь яригдаж байсан ч тухайн үедээ ямар байдлаар эмчилгээний зардлыг тооцож байсныг хэлж мэдэхгүй байна.

Гэхдээ биеийн байдлаас шалтгаалж хөнгөн, хүнд, маш хүнд хүмүүсийг эмчилж буй. Тиймээс биеийн байдлаар шалтгаалсан эмчилгээ бүр өөр гэдгийг хэлье.

 Биеийн байдал нь маш хүнд байгаа хүмүүст ECMO буюу уушги орлуулах аппаратыг хэрэглэж байгаа. Энэ аппаратыг хэрэглэхэд нэг хүнд 100-200 сая эсвэл хоёр сая төгрөгийн зардал гарах тохиолдол бий. Тэдгээрийн дундаж хэмжээг тооцож байж нэг хүний эмчилгээний зардлыг гаргадаг.

Одоогийн байдлаар нэг өвчтөнд найман сая бус дөрвөн сая төгрөгөөр коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа.

Дахин хэлэхэд, эмчилгээний зардлыг тооцохдоо тухайн хүнд үйлчилж буй эмч нарын хувцас хэрэгслээс эхлээд бүх зүйлийг нарийн тооцож гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан