Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ЦАХИМ ШИНЭЧЛЭЛД МУИС-ИЙН ДЭРГЭДЭХ ГАРААНЫ КОМПАНИТАЙ ХАМТАРНА

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ), Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр  /2021.03.18/ гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд  аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана:

📌Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг эхлүүлэх,  

📌“Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх,

📌 Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох,

📌Аялал жуулчлалын салбарт цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх, 

📌Виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, програм хангамжийг бий болгох

Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал  хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ.

Виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр  “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК зорин ажиллаж байгаа юм.  Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал  контент бүтээхээр ажиллаж байгаа аж.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв" нь ирэх 7 дугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад  VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан