Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
MONGOLIA MINING 2021 ҮЗЭСГЭЛЭН 10 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. 

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болно.

Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй Mongolia Mining арга хэмжээний Алтан ивээн тэтгэгчээр “Жиндиншин” ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр “Цбон” ХХК, “Юнайтед Белаз Машинери” ХХК ажиллаж байна. Талбай дүүргэлт 80 хувьтай явагдаж байна. Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com  цахим хуудсаар бүртгүүлээрэй. 

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com/

 

 

1 Сэтгэгдэл
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
Хамгийн их уншсан