Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОАЖ-ын сайд Н.Уртнасан 30 хоногт

     Аялал жуулчлалын салбарыг анхаарлынхаа төвд авлаа

Дэлхий нийтэд COVID19 цар тахлын нөлөөнд хамгийн их автаж, алдагдалд орсон салбар бол аялал жуулчлал. Монгол Улсын хувьд ч энэхүү хямралыг тойрч гарсангүй, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний компаниуд бүхлээрээ хүнд байдалд ороод буй учир Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг нэн тэргүүнд анхаарч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар аялал жуулчлалын салбарын төлөөллүүдээ сонсох, гарц шийдэл хэлэлцэх томоохон уулзалтыг 3 удаа зохион байгууллаа.

Үүний үр дүнд яаралтай шийдүүлэх 17 асуудлыг тодорхойлж, богино хугацаанд Засгийн газрын түвшинд шийдүүлж чадлаа. Тухайлбал, жил гаруй хугацаанд хаалттай байсан агаарын хилээ нээж, жуулчдыг хүлээн авахаар болж байна. Мөн Хөшигтийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нээх үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсыг гадаадад сурталчлахад 3 яам бодлогоо зангидаж ажиллана

Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого өнөөдрийг хүртэл нэгдсэн бодлого зохицуулалтгүй явж ирснийг шинэ Засгийн газрын 3 яам хамтарч стратеги боловсруулан, нэгдсэн байдлаар бодлогоо зангидаж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам өөрсдийн чиглэлийн дагуу гадаад сурталчилгаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах юм.

Салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нэмэгдүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажлаа авсан даруйдаа НҮБ, Дэлхийн банк, Германы Сэргээн босголтын зээлтийн банк зэрэг Олон улсын томоохон байгууллагуудын төлөөллүүд болон Унгар, Япон улсын элчин сайдуудтай уулзаж, өнөөдрийг хүртэл явж ирсэн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, Монгол орны унаган байгалийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарч Ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжилд засаг захиргааны нэгжийн зохин байгуулалт, орон нутгийн иргэдийн оролцоо чухал үүрэгтэй байдаг. Тиймээс  салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын сайд 2021 онд нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр орон даяар мод тарих хөдөлгөөнийг идэвхжүүлж, иргэн бүрийг оролцоог хангах, урамшууллын хөшүүргийг бий болгоход аймаг, сумдын удирдлагуудтай хамтарч ажиллах юм.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзан, байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, эвдэрч сүйдсэн газар нутгийг унаган төрхөнд нь оруулах  “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан