Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Голомт банк нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй, хувьцаагаа нийтэд арилжаалах боломжтой болсон. Энэхүү өөрчлөлт нь банк, санхүүгийн салбарын цаашдын өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлж, дэвшил авчирнахэмээн Голомт банкны зүгээс дэмжин хүлээн авч, олон нийтэд нээлттэй компани болох ажлыг эхлүүллээ.

Монгол Улсын банкны системийн тэргүүлэх Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч анхдагч байсаар ирсэн бөгөөд 26 жилийн туршид энэхүү амжилтаа бататгаад зогсохгүй найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, жил бүр өсөн нэмэгдэж буй шинэлэг үйлчилгээ, шилдэг дижитал банкны үйлчилгээгээрээ ялгарч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тогтвортой хүчирхэг үзүүлэлт бүхий ууган банк юм.

Голомт банкнаас хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулсан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншсан