Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Төр, хувийн хэвшил өрсөлдөж биш хамтарч байж боловсролын салбарыг хөгжүүлнэ

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр

- Боловсролын тухай багц хуулийн төсөл

- Ковидын үеийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа

гэсэн хоёр үндсэн сэдвээр санал солилцсон юм.

Сургууль цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох хүмүүст өгөв. Цар тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдалт 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.

СӨБ буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд сургаж байна. Энд 5 мянга гаруй багш ажилчид ажиллаж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа 3-4 жил байдаг боловч суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа хүүхдүүд авдаг учир хамгийн чухал боловсролын байгууллага юм.

Салбарын сайдын хувьд төр, хувийн хэвшил түншлэх тоглоомын дүрмийг тодорхой байлгахаа амлаж байна. Өрсөлдөж биш хамтарч хөгжинө гэдэг зарчим баримтална. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын ачаанаас хувийн хэвшлийнхэн үүрэлцээд 30 орчим жил болж байгаад талархаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан