Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Өчигдрийн байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ. 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ.

COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна.   Хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм. Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 08-14 хүртэлх дараагийн 7 хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна.

2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон:

          Улс       Хамрагдсан хүн (сая)              Вакцины төрөл

1.     АНУ               87.9                                Pfizer Moderna Johnson&Johnson
2.
     БНХАУ           52.5                                Sinopharm/Beijing Sinovac Cansino Sinopharm/Wuhan
3.    
Британи        22.8                                 Pfizer Moderna AstraZeneca
4.
     Энэтхэг         20.6                                 Bharat AstraZeneca
5.
     Бразил          10.3                                 Sinovac AstraZeneca
6.     
Турк              9.9                                  Sinovac
7.
     Израил          8.6                                  Pfizer Moderna
8.
     ОХУ               7.5                                  Sputnik V
9.     
ХБНГУ           7.3.                                 Pfizer Moderna AstraZeneca
10.
    Эмират         6.2                                  Pfizer Gamaleya Sinopharm/Beijing

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан