Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Л.Энх-Амгалан:Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа. Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан. Зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангаж, үйлчлэх үүрэгтэй.

Ном товхимол, гарын авлага, бичиг баримт боловсруулах чиглэлд олон ажил хийсэн ч үүний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна. Сургалтын чанарт хөтөлбөр, багш, орчин 3 хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Хөтөлбөр боловсруулж байгаа хүрээлэн, багшийн хөгжлийг хариуцаж байгаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа яам зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэл үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд холбогдох ажил хариуцагчдад өглөө.

Энэ хугацаанд бид дөрвөн удаа сургалтын хөтөлбөрийн шилжилт хийсэн байна. Нэг хөтөлбөр сонгоод эхлүүлдэг ч үр дүнг нь үзэлгүй, багш сурагчдад хугацаа олголгүй дараагийн хөтөлбөрт шилжиж байсан нь алдаа болжээ. Цаашид сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлогыг барина гэдгээ салбарын сайд мөн онцоллоо.

1958 оноос хойш бид монгол хүүхэд гэж хэн болох, ямар онцлогтойг хоёрхон удаа судалж байжээ. Харин дараагийн иж бүрэн судалгааг боловсролын хүрээлэн эхлүүлж эхний үе шатыг амжилттай дуусгасан байна. Хоёр дахь шатны судалгааг Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод аймагт өрнүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас болж зогсонги байдалд орсон байна. Энэ санхүүжилтийг шийдэж 2021 ондоо багтаан судалгааг дуусгана. Ингэж суурь судалгаатай болсноор монгол хүүхдийн генийн болон бие бялдрын онцлог, сурах арга барил чадамжид тулгуурлан боловсролын хөтөлбөр агуулга, багшийн заах аргад өөрчлөлт хийх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан