Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Хүүхдийг цахим орчноос хараат биш сонирхолд суурилсан туршилтын орчноор нь дэмжих боломж

Япон Улсын Засгийн газар, “All Life Line Net” ТББ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Моноцүкүри” төвийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төслийн ажил бол хүүхдийн сонирхолд тулгуурлан физик, байгалийн ухааны стандарт мэдлэгийг олгоход чиглэжээ.

Сурагчдын онолын мэдлэгийг бататгах, тэдний сонирхлыг татах физикийн хичээлийн цахилгаан электроник, механикийн лаборатори туршилтад ашиглагдах 13 нэр төрлийн багаж, төхөөрөмжийг зохион бүтээжээ.

Нийслэл, орон нутгийн сургуулиудад нийлүүлэхийн зэрэгцээ багш нарт сургалт явуулсан байна. Цаашид хими, биологийн хичээлүүдийн багаж тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Орчин үеэ дагаж байна гээд айпод, гар утас, компьютерийн хэрэглээг хэт шүтэх, цахим гэж туйлшрах нь ирээдүйд сайн үр дүн авчрахгүй. Харин ч мини туршилт, лабораторийн хичээлүүд ач холбогдол өндөр гэдгийг харуулжээ.

Өндөр хөгжилтэй Япон Улсын сургалтын чанарын салшгүй хэсэг гэдгийг ч харуулж байна. Аль болох энгийн, хялбар, ойлгомжтой. Дараагийн алхам хүүхэд бүрт би өөрөө чадна гэдэг итгэл төрнө...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан