Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ЦАХИМААР БОЛНО

Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан.  Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор (2021.03.16) цахимаар хуралдах юм. 

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг жендэрийн үзэл баримтлалтай болгон шинэчилж, байгаль орчин, хүний эрх, нийгэм, нөлөөллийн бүсэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, салбарын үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст  тэгш хүртээх, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн харилцааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх хүрээнд хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх замаар жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхээр УУХҮЯ-наас 2017 онд Эрдэс баялгийн салбарын нөлөөлийн үнэлгээг хийжээ.  Энэхүү үнэлгээнд  тулгуурлаж “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)” болон түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батласан байна.

Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.  Энэ нь эрдэс баялгийн салбарын оролцогчдод  хүний эрх болон жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг харуулж байгаа юм.

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com/

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан