Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 Д.Нарангэрэл :Хувийн байгууллагуудын оруулж ирсэн вакциныг иргэд төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой" хэмээлээ

 

 "Хувийн байгууллагууд вакциныг эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой. Хувийн байгууллагуудын оруулсан ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэж болно. Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай гэсэн үг.

Харин улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд гэх мэт халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулж, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар үнэ төлбөргүй хамруулна. Одоогоор 16 байгууллагын 8000 гаруй хүнд дархлаажуулалт хийгээд байна. 21,5 хувьд нь жихүүдэс хүрч бие арзайх, тарьсан газар нь хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрч хоёр хоног үргэлжилж байгаа ч энэ ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хоёрдугаар сарын 23-наас буюу өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас эхлэн вакцинжуулалтыг хийж байгаа ба одоогоор 12 хувьтай явж байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан