Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Марафонч Б.Сэр-Од «Токио-2020» олимпод оролцох болзлыг биелүүллээ

2021 оны хоёрдугаар сарын 28-нд Японы Оцү хотноо явагдсан Lake Biwa Mainichi Marathon -д хурд сорьсон манай Бат-Очирын Сэр-Од маань 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг биелүүллээ.

1946 оноос эхлэн зохиогдсон, Японы хамгийн эртний марафонд тооцогддог, зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой, Дэлхийн хөнгөнатлетикийн холбооны “ Gold label” ангилалд багтдаг “ Lake Biwa marathon” -д энэ жил цар тахлаас шалтгаалан зөвхөн Японы болон Японд бэлтгэл хийж буй гадны нийтдээ 450 гаруй марафонч хурд сорьжээ.

World Athletics буюу Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо нь Олимпийн наадамд оролцох болзол ( entry mark) зай, төрөл тус бүр дээр тогтоодог бөгөөд марафон гүйлтэд эрэгтэйчүүд 2 цаг 11 минут 30 секундээс дотогш гүйж байж энэ болзлыг биелүүлдэг билээ.

Энэ жил 39 настай Б.Сэр-Од маань анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм. Мөн тэрбээр Хөнгөнатлетикийн ДАШТ-д ( хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ 9 удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “ Их хурд”-д эхний 10 -т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг.

Дашрамд дурьдахад “Токио -2020” олимпийн наадмын болзлыг манай хөнгөнатлетикчдаас марафон гүйлтээр өмнө нь Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар биелүүлсэн билээ.

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

1 Сэтгэгдэл
ямарч байсан бүх тэмцээндээ өдөртөө бариандаа ороод л байгаа хүн дээ
Хамгийн их уншсан