Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛ ҮНДЭСНИЙ ЗООГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНД БОЛГОНО

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Гастроном аялал жуулчлалын холбоотой хамтран жуулчдад зориулсан Монгол үндэстний өглөөний унд блон үдийн зоогийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалын урсгал зогсонги байдалд орсон энэ үеийг боломж болгон ашиглаж бэлтгэл ажлаа хангах чиглэлд салбар яам анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь гадны жуулчдад Монгол үндэсний уламжлалт өглөөний унд, зоогийг сурталчлах, аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох, дэлхий дахинд таниулах энэхүү арга хэмжээ юм. Арга хэмжээнд цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүнийг бүгдийг Монгол үндэсний идээ, ундаагаар бэлтгэн, олон нийтэд  танилцуулсан юм.

МГАЖХ-ны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан: “Бид жуулчдад зориулсан Монголын уламжлалт зоогийн багцаа гаргахдаа хоолны аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн Азийн орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр 2 төрлийн багцыг нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, жинхэнэ Монгол идээ ундаа буюу бидний өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг үндэсний зоог болон гадны жуулчлдад зориулан орчин үеийн технологоор Монгол үндэсний хоолыг гадныханд талаамжтай байхаар хослуулан шинэ инновац хийн ажилласан.”

Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат: “Зочид буудал, жуулчны баазуудад ирж байгаа гадны жуулчид тухайн орныхоо үндэсний зоог уламжлалтай танилцах сонирхол хамгийн өндөр байдаг. Энэ боломжийг ашиглан бид Монголыг зорьж ирэх жуулчдад зориулсан Монгол үндэснийн өглөөний унд, үдийн зоогийн хэд хэдэн багцийг нэвтрүүлэхээр бэлдэж, өнөөдөр танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна.”

Цаашдаа аймаг, ястан үндэстэн болгоны онцлогт тохирсон, олон улсын зах зээлд Монгол үндэсний хоолны онцлогийг бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан