Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын асуудлаар хэлэлцүүлэгт оролцов

Hүүрсэн галлагаатай зуухыг хийн технологи руу шилжүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах сэдэвт хэлэлцүүлгийг  БОАЖЯ, Япон улсын Байгаль орчны яам (ЯБОЯ), Хилийн чанад дах Байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC), Нийслэлийн Захирагчийн алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба хамтран 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр  цахимаар амжилттай  зохион байгууллаа.

Өнөөдрийн  хэлэлцүүлэгт  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Б.Алтанзул оролцож  Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах бодлогын асуудлаар илтгэл тавьж оролцлоо.

Тэрээр илтгэлдээ  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2024 он гэхэд 80 хувь бууруулахаар тусгасны дагуу бусад томоохон хот суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд утаа ялгаруулалтыг хэмжих багаж суурилуулах, БОАЖЯ, УУЯ, ЭХЯ-тай хамтран шатахууны чанарыг сайжруулах зорилгоор стандартын шаардлагад нийцсэн евро 5 шатахууны хэрэглээг нэвтрүүлэх, аймгуудын нам даралтын болон уурын зууханд шүүлтүүр суурилуулж агаарын чанарын хяналтад анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр халаалтын зуухаас агаар, орчны нөлөөллийг бууруулах, нүүрсэн галлагаатай зуухыг хийн технологи руу шилжүүлэх бодлого, нам даралтын болон хийн галлагаатай зуухны төсөл хэрэгжүүлсэн туршлага цаашдын боломжийн талаар илтгэгчид тус бүрдээ сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.  

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан