Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулав.

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм.

Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор

Монголын Үндэсний их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын багш, шинжлэх ухааны доктор профессор Банзрагчийн Солир

“Сити” их сургуулийн менежер, ерөнхий нягтлан бодогч Дүгэрхүүгийн Энхчимэг

Алтан гадас одонгоор

“Жэт” англи хэлний сургуулийн багш Жамбалдоржийн Сувд

Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр сургуулийн ахмад багш Самдагцоодолын Нямцэрэн

“Сити” их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн бага ангийн багш Даваадоржийн Эрдэнэтуул нарыг тус тус шагналаа.

Шагнал хүртсэн хүмүүст баяр хүргэж, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэе. Монголын төр та бүхэнд мэхийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй түүхэн жилийн босгонд нэр хүндтэй, алдар гавьяатай шагналыг гардуулж байгаадаа Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд баяртай байна. Энэ цаг үед боловсролын салбар хамгийн хэцүү үеийг туулж байна.

Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдүүдтэй ажиллах арга барилаа өөрчилж, шинэчилж, боловсролын салбарын реформыг манлайлж, түүчээлж явна гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ дахин баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан