Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Covid-19 вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана

Нэг хаалга- Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж шинэ голомтыг илрүүлж, тандал судалгааг хийсэн билээ. Энэ арга хэмжээ өндөрлөсөн ч эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид идэвхитэй коронавирус халдварын тандалтын үйл ажиллагааг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлон тэмдэглэв. Монгол улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн.

Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид вакцинд хамрагдана. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилчдадаа өрөө гаргаж бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусийн тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргййн нэгдсэн эмнэлэгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын хэсэг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.

Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга- Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш Нэг хаалга-Нэг шинжилгээг амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч ажилчдад талархал илэрхийлж буйгаа эмнэлэгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан