Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд 58,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд өнгөсрөн  онд нийт 77,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн хэдий ч, оны төгсгөл буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зарцуулалтын мэдээллийг хүргэж байна. Нийтдээ 2020 онд 58,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24 арга хэмжээнд санхүүжилт олгож санхүүгийн гүйцэтгэл 75,5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Үүнээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 10,41 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хяналт тавих арга хэмжээнд 25,91 тэрбум төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд нийт 16,25 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд 5,778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилт хүлээгдэн удааширч, зарим гэрээт ажлууд эхлээгүй тул он дамнан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлыг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 6,345 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, угаарын хийн мэдрэгчийн автомат сүлжээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ажилд 942 сая төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд 2 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах ажилд 3,311 тэрбум төгрөг нийт 12,598 тэрбум төгрөгийн 42 гэрээт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан