Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч боллоо

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.

Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна.

“Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой. 

Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байв. 

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын хамгийн анхны жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч бол М.Бөхбат юм. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн М.Бөхбат "Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж, МҮОХ-ны тэргүүн шагнал болох "Бөртэ Чоно" наадмын шилдэг шүүгчийн шагналыг гардан авч байсан билээ.

Т.Энхцэцэгтэй хамт “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн:

1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)

2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)

3. Mr. Raul CAMACHO (ESP)

4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)

5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)

6. Mr. Mathieu BATAILLE (FRA)

7. Mrs. Akiko AMANO (JPN)

8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)

9. Mr. Lubomir PETR (AUS)

10. Mr. Everado GARCIA (MEX)

11. Mrs. Sook Hee HYUN (KOR)

12. Mr. Orlando CRUZ (DOM)

13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)

14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)

15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB)

16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN)

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан