Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Спортын салбарт хоёр гавъяат дасгалжуулагч мэндэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавъяат дасгалжуулагчаар шагнагдлаа. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр "Рио-2016" олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тууланы урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Харин С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпийн эрхийг авсан бөгөөд түүний дасгалжуулсан эмэгтэй баг "Токио-2020" олимпод оролцохоор болсон билээ. Мөн түүний дасгалжуулж буй эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан