Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2 САРД ЭЭЛЖИНД ГАРАХ АЖИЛЧДЫГ PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг баталж, уурхайн ажилчдын ээлж солих ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 6 дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 2 сард ээлжинд гарах ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна. Уул уурхайн ажилчдын ээлж солих ажиллагааг богино хугацаанд, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд шуурхай зохион байгуулах үүднээс ээлж солих аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн 4 дүүрэгт хуваарилж, Багануур болон Налайх дүүргээс ээлжинд гарах ажилчдын шинжилгээг тухайн дүүрэгт нь авах нөхцлийг хангаснаар цаашид тодорхой давтамжтайгаар ээлж солиход хуваарьт дүүргүүдтэйгээ байгуулсан гэрээний дагуу ажилчдын шинжилгээг шуурхай өгөх, ээлж солих бэлтгэл ажлын хугацааг хэмнэх нөхцөлийг бүрдүүллээ. 

Орон нутгаас ээлжинд гарах ажилчдын жагсаалтыг аж ахуйн нэгжээс тухайн орон нутгийн Онцгой комисст хүргүүлж, цар тахлын голомтот Улаанбаатар хотод аль болохоор нэвтрүүлэхгүй, постоос пост руу хүргэх, хотын гадна тусгаарлан тээвэрлэх талаар аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллах зөвлөмж, чиглэлийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдийн  удирдлагуудад өгсөн.

Орон нутгаас ээлжинд гарах ажилчид нь тухайн орон нутагтаа PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн, Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй ээлжинд гарах зохицуулалт хийгдсэн тохиолдолд орон нутагт өгсөн шинжилгээний хариу болон бөглөсөн асуумжийг үндэслэн ээлжийн ажилчдын тээврийг хийж болно.

Нийслэлд өгсөн шинжилгээний хариуг 24-48 цагт багтаан гаргах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэн тул шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан ажилчдыг орон нутаг руу тээвэрлэх болон бусад бэлтгэлийг хангахыг нийт аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж байна.

PCR шинжилгээг өгсөн ажилтан халдвараас хамгаалах дэглэмийг хатуу баримталж, бусадтай хавьтал үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгж бүр анхаарч, тодорхой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Ээлжийн ажилчдыг тээвэрлэх автобус, унаа бүрд дараах шийдвэрүүдийн хуулбарыг авч явах; Үүнд:

  • УОК-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаал,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаал,
  • Тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын ээлжинд гарч буй ажилчдын жагсаалт бүхий шийдвэр,
  • Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журамтай танилцсан ажилчдын гарын үсэг бүхий жагсаалт,
  • PCR шинжилгээний “сөрөг” гарсан хариу
  • Ажилчид иргэний үнэмлэх болон ажлын пропускаа биедээ авч явах.

Шинжилгээний хариу “сөрөг” гарсан ажилчдын болон орон нутгаас ээлжинд гарч байгаа, ээлжээс буух нийт ажилчдын тоон мэдээллийг хавсралтаар хүргүүлж буй маятын дагуу бэлтгэж, шинжилгээний төлбөр төлсөн баримтын хамт Шуурхай штабын gerelee.tum@gmail.comхаягаар хугацаа алдалгүй илгээж, УОК-т хүргүүлэх “Ээлж солих аж ахуйн нэгжийн бүртгэл”-д бүртгүүлэхийг мэдэгдэж байна.

Ээлж солих аж ахуйн нэгжийн жагсаалт, ээлжинд гарах ажилчдын тоон мэдээг УОК, нийслэл, аймгуудын Онцгой комисст хүргүүлснээр орон нутагт зорчих эрх үүсэх ба жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүд УОК-оос 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас тогтоох хатуу хөл хорионоос өмнө, шинжилгээний хариу хүчинтэй байх 72 цагийн дотор ээлжинд гарах ажилчдын тээвэрлэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаалаар баталсан журмын дагуу хийхийг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан