Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“ЦАГААН УУЛ” ДУРСГАЛЫН ЗООС ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ.

Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, 31,1 гр жинтэй юм.

Мөн 13 дахь удаагийн “Russian Coin Constellation” 2019 оны “Шилдэг зоос” шалгаруулах уралдаанаас Монгол улсын Эрт галавын үеийн араатан цувралын “Вилокираптор” франчайз зоос “Шилдэг технологи” төрөлд III байр эзэлж байжээ. Энэхүү дурсгалын зоос нь Эрт галавын үеийн араатаны  цувралын хамгийн анхны франчайз зоос бөгөөд 65 мм диаметртэй, 93,3 гр жинтэй юм.

Мөн үүнээс өмнө 2007 онд үйлдвэрлэсэн “Нохой зээх” цэвэр мөнгөн зоос 2009 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Оны шилдэг мөнгөн зоос” (Best silver coin of the year) шагналуудыг, 2011 онд үйлдвэрлэсэн “Хувь ууль” цэвэр мөнгөн зоос 2012 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 6-р уралдаанаас “Оны шилдэг мөнгөн зоос” (Silver coin of the year)-ын төрөлд 3-р байр, 2013 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн алдартай зоос” (Most popular coin) шагналыг, 2012 онд үйлдвэрлэсэн “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 8-р уралдаанаас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Шилдэг технологи” (Original technology), 2014 онд Испаний эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос” (The best coin of world – World Most Original Format Coin), 2015 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн шинэлэг зоос” (Most innovative coin) шагналыг тус тус хүртэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан