96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Венесуэлийн мисс бэлтгэдэг сургууль
Сайхан бүсгүйчүүдээрээ алдартай Венесуэльд мисс бэлтгэдэг сургууль нээгджээ. Энд дөрвөн настай балчир охидоос эхлээд 24 хүртэлх насны бүсгүйчүүд мисс болохоор суралцдаг аж. Тэдэнд заах хичээл дарсны хундагыг хэрхэн зөв барихаас эхлээд олны өмнө биеэ хэрхэн авч явах, тайзан дээр яаж алхахыг заадаг гэнэ.
Венесуэльчүүд хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдээр алдартай юм болохоор ийм сургуульд охидоо сургах хүсэлтэй гэр бүл олон байдаг аж. Дөрвөн настай охиноо ирээдүйн дэлхийн мисс болгоно хэмээн авчирч сургадаг байна.
“Гар чөлөөтэй, өгзөг дээшээ” гэдэг үг бол миссийн сургуульд хамгийн их сонсогддог үг бөгөөд эргэн тойрон бүхий л ханыг толиор бүрсэн хичээлийн танхимд дандаа өндөр өсгийт өмсч явах ёстой. Ахлангийн ангийн оюутнуудын дүрэмт хувцас нь 12 см-ээс өндөр өсгийтэй туфль байх аж. Одоогоор тус сургуульд 160 гаруй охид суралцаж буй бөгөөд үе, үеийн миссүүд тэдэнд хичээл заадаг байна.
Венесуэлийн гоо бүсгүйчүүд “Miss Universe” тэмцээнд таван удаа тэргүүлж байсан бол “Miss World” буюу Дэлхийн миссийн тэргүүн титмийг мөн таван удаа эх орондоо авчирч байсан юм. Хамгийн сүүлд 2011 онд тус улсын гоо бүсгүй Ивиан Саркос Дэлхийд миссийн тэмцээнд тэргүүлж байсан билээ.





dargiin ehner beltgedeg surguuli yum bishuu dee
Сайхан бүсгүйчүүдээрээ алдартай Венесуэльд мисс бэлтгэдэг сургууль нээгджээ. Энд дөрвөн настай балчир охидоос эхлээд 24 хүртэлх насны бүсгүйчүүд мисс болохоор суралцдаг аж. Тэдэнд заах хичээл дарсны хундагыг хэрхэн зөв барихаас эхлээд олны өмнө биеэ хэрхэн авч явах, тайзан дээр яаж алхахыг заадаг гэнэ. Венесуэльчүүд хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдээр алдартай юм болохоор ийм сургуульд охидоо сургах хүсэлтэй гэр бүл олон байдаг аж. Дөрвөн настай охиноо ирээдүйн дэлхийн мисс болгоно хэмээн авчирч сургадаг байна.
“Гар чөлөөтэй, өгзөг дээшээ” гэдэг үг бол миссийн сургуульд хамгийн их сонсогддог үг бөгөөд эргэн тойрон бүхий л ханыг толиор бүрсэн хичээлийн танхимд дандаа өндөр өсгийт өмсч явах ёстой. Ахлангийн ангийн оюутнуудын дүрэмт хувцас нь 12 см-ээс өндөр өсгийтэй туфль байх аж. Одоогоор тус сургуульд 160 гаруй охид суралцаж буй бөгөөд үе, үеийн миссүүд тэдэнд хичээл заадаг байна.
Венесуэлийн гоо бүсгүйчүүд “Miss Universe” тэмцээнд таван удаа тэргүүлж байсан бол “Miss World” буюу Дэлхийн миссийн тэргүүн титмийг мөн таван удаа эх орондоо авчирч байсан юм. Хамгийн сүүлд 2011 онд тус улсын гоо бүсгүй Ивиан Саркос Дэлхийд миссийн тэмцээнд тэргүүлж байсан билээ.





0 Сэтгэгдэл
Noodlie
kharin tiim ym shig baina he he he
2012.09.10
2012.09.05
























