Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Ерөнхий сайд, Шадар сайдад шаардлага хүргүүлэхээр нэгдэв

 

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайдад шаардлага хүргүүлэхээр төрийн ордны гадаа цуглажээ. 

Тэд “Бид БГД-ийн худалдаа эрхлэгчид. Амьдрал үнэхээр хэцүү байна. Бид хэчнээн удаан тэвчих ёстой вэ? Айлуудын хөргөгчийг очоод үзээрэй. Хүүхдүүдээ юугаар тэжээх вэ? Биднийг орхигдуулж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга. Энэ бол жагсаал цуглаан биш. Бид үзэл бодлоо илэрхийлж байна” гэлээ. 

Дотоодод цар тахал гарсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс эхлээд жижиглэн худалдаанаас гадна бараа, үсчин, гоо сайхан гэгчлэн үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байгаа билээ. Ийнхүү орлогогүй болж, хүнд байдалд орсон иргэдийн төлөөлөл Засгийн газрын тэргүүнд хандахаар төрийн ордны гадаа иржээ. Харин цагдаагийн байгууллагаас тэднийг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан