Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Я.Содбаатар: Хоёрдугаар улиралд хичээлийг бүх шатны танхимын болон зайн сургалтын хосолмол хэлбэрээр явуулна

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн /01.08/ УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө. 

Ингэхдээ 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд бүх шатны танхимын болон зайн сургалтын хосолмол хэлбэрээр явуулах ажлыг хангаж байна гэлээ. 

Тэрээр "Хичээлийн жилийн эхэнд 540 дотуур байранд 38 сурагч амьдарч байсан ба зайн сургалт эхэлж тэднийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. 2020-2021 хичээлийн жилд 1-12 ангийн 137 нэр төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байгаа ба сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын хувьд  75 МСҮТ-д 4000 багш, 40 мянга гаруй суралцагч байна. Мөн 88 их дээд сургуульд 11970 багш болон 147293 оюутан суралцаж байна. 

Нийслэлд нийт 56 дотуур байранд 9391 оюутан амьдарч байна.  Гашгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан боловсролын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. Цахим сургалтын үйл ажиллагаанд 86 их дээд сургуулиас сэтгэл ханамжийн судалгааг авахад 82,5 хувьтай сайн гэсэн үр дүн гарсан гэлээ.  Мөн  СӨБ болон ЕБС-ийн сургалтыг 2020 оны 12-р сарын 18-ныг дуустал цахим хэлбэрээр явуулж, амралт эхэлсэн бол дээд боловсролынх энэ сарын 5-наас эхэлсэн. Цаашид сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах бодлогын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд бүх шатны боловсролын байгууллагыг танхимын болон зайн буюу цахим сургалтын хосолмол хэлбэрээр явуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан