Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монголбанкны Хяналтын зөвлөл 2020 оны ээлжит хурлаа 12 дугаар сарын  28-нд онлайнаар хийв. Тус хурлаар Хяналтын зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган баталлаа. Цаашдаа Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааг интернетийн орчинд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх, Монголбанкны зүгээс цар тахлын хүндрэлийг даван туулахаар авч буй арга хэмжээнд анхааралтай хандаж,  дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахаар тогтлоо. Дараа жил цар тахлын хүндрэлээс Монгол Улсын эдийн засгийг гаргаж, сэргээж, хөгжүүлэх, санхүүгийн нөөц хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар Монголбанкны холбогдох газар, хэлтсүүдийн хийсэн ажлын үр дүнд илүүтэй анхаарахыг Зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа.

Монголбанкны Дотоод аудитын газарт(ДАГ)ажилласан гадаадын зөвлөхийн эхний тайлантай танилцаж, тэнд онцлон тэмдэглэсэнчлэн тус газрын бие даасан, ажил хэрэгч, банкны нийт ажлыг сайжруулах санал санаачилгад зориуд анхаарч, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх,  улмаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэвшүүлэх,  хяналт шалгалт, аудит үйлчилгээг зөв хослуулан ажиллах, ажилтнуудынхаа ажлаа сайжруулъя, шинэлэг байдал нэвтрүүлье гэсэн  сэтгэлгээг нь дэмжиж ажиллахыг ХЗ-ийн гишүүд тэмдэглэн ярилаа. Үүний тулд ДАГ-ын ажилтнуудын дунд сургалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний ажиллах дүрэм журам, ажлын стратеги төлөвлөгөөгөө шинэчлэх, боловсон хүчний мэдлэг боловсрол, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх олон арга хэмжээ авч болохыг Гадаадын зөвлөхийн тайланд дурдсаныг Хяналтын Зөвлөл анхааралдаа авч, цаашдаа мониторинг хийж ажиллах болно.

Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, тэдний зөвлөхүүд, хөндлөнгийн аудитын байгууллагаас  Монголбанкны бие даасан байдал, засаглал, ялангуяа арилжааны банкуудын мэргэжлийн удирдлага, төлбөрийн чадваргүйтлийн тохиолдлыг шийдсэн арга хэлбэр, дотоод аудит, санхүүгийн байдал зэрэгт хийсэн дүгнэлт, санал зөвлөмжийн хэрэгжилтийг Монголбанкны удирдлага зориуд авч үзэх, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хяналтын зөвлөлөөс 2021 онд нэлээд хэдэн судалгааны ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд 2020 онд эхлүүлсэн судалгааны ажлын үр дүн, цар тахалтай байгаа өнөөгийн онцгой үед Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд Хяналтын зөвлөлөөс өгөх үнэлэлт, дүгнэлтийн талаар дараагийн ээлжит хурлаараа хэлэлцэхээр тохиров.

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан