Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“RIO TINTO” ГРУПП ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААРАА ЖЭКОБ СТАУСХОЛМЫГ ТОМИЛЛОО

“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto” групп Гүйцэтгэх захирлаараа Жэкоб Стаусхолмыг томиллоо. Тэрбээр 2018 оноос хойш тус компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс ажлаа хүлээн авах юм байна.

Харин одоогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн хувьд ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгсний дараа гуравдугаар сарын 31-нд “Rio Tinto”-ийг орхино.

“Rio Tinto” компани Австралийн соёлын өвийг сүйтгэсэнтэй холбоотой асуудлаас болж Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ажлаа өгөхөөр болсон юм.

Монголын тал “Оюу Толгой”-ийн гэрээний нөхцөлийг сайжруулах саналыг гаргасаар байна. ЗГХЭГ-ын даргын мэдээлснээр холбогдох яриа хэлцлийг “Rio Tinto”-ийн удирдлагын шилжилт бүрэн хийгдэж дууссаны дараа хийх аж.

“Rio Tinto” компани “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж тооцоолоод байна. Нэмэлт зардал, төлөвлөгөөтэй холбоотой хувь эзэмшигчдийн хоорондын яриа хэлэлцээ хүлээгдэж байна.

 

 Эх сурвалж: bloombergtvmongolia.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан