96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Focus” VS “Corolla”-гийн аль нь илүү борлуулалттайгаа үзнэ



Форд Фокус
“Форд Мотор” компани өөрийн “Focus” суудлын тэргээ энэ оны хамгийн гүйлгээтэй машин болж, “Тоёота” компанийн “Corolla”-г борлуулалтаараа давж гарна хэмээн мэдэгдэж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус компани 489 616 ширхэг “Focus” машин худалдаалаад байгаа гэнэ. Энэ нь Тоёота Короллагаас даруй 27 мянгаар илүү байгаа юм. Дээрх мэдэгдлийг “Форд Мотор” компани Тайландад шинэ салбар үйлдвэрээ нээж байгаатай холбогдуулан гаргасан байна. Тус үйлдвэр жилд 150 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Тайланд, Вьетнам, Австрали гээд Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх юм байна. 109 жилийн түүхтэй “Форд” компани саяхан 350 сая дахь машинаа үйлдвэрлэсний баяраа тэмдэглэсэн билээ. 
Тоёота Королла
Харин “Focus” машины тухайд “Ford”-ийн ихээхэн найдвар тавьж буй уг суудлын тэрэг 100 гаруй оронд худалдаалагдаж буй. Тэр дундаа АНУ-д борлуулалт сайтай байгаа бөгөөд энэ оны эхний хагаст гүйлгээ нь 31 хувиар өсчээ. Гэхдээ Тоёота Королла одоо ч АНУ-д хамгийн борлуулалт сайтай машинд тооцогдсоор байна. Энэ загварын машинаас америкчууд хагас жилийн дотор 27500 ширхэгийг худалдан авчээ. Дэлхий нийтийн хэмжээнд ч Короллагийн эрэлт сайн байгаа юм. Гэхдээ энэ хоёр машины аль нь илүү борлуулттайг оны эцэст жилийн нэгдсэн дүнгээр тодорхойлох юм.
0 Сэтгэгдэл
























