Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ИХ БРИТАНИ ИРГЭДЭЭ ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

67 сая хүн амтай Их Британи барууны орнуудаас анх удаа иргэдээ вакцинжуулах ажлыг энэ мягмар гарагаас эхлүүлж байна. Эхний ээлжид 800 мянган тун вакцин хийхэд бэлэн болоод байгаа бөгөөд хүн амаа вакцинд хамруулах ажлыг тус улсын 50 эмнэлэг хариуцан ажээ.

“Pfizer”-ийн вакцинжуулалтад эн тэргүүнд 80-аас дээш насныхан хамрагдана. Цаашид Их Британи “Pfizer”-ийн вакциныг “AstraZeneca”-ийн вакцинтай хавсрах байдлаар туршилт явуулахаар төлөвлөсөн нь анхаарал татаж байна.

Харин Герман улс ирэх оны I улиралд 10 сая иргэнээ вакцинжуулахыг зорьж байна. 83 сая хүн амтай тус улсын хувьд эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд болон хамгийн өндөр эрсдэлтэй байгаа өвчтөнүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Цагаан ордон мягмар гарагт “COVID-19”-ийн вакцины асуудлаарх чуулга уулзалт зохион байгуулна. “Pfizer” энэхүү чуулга уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Moderna” ч бас оролцохгүй байж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ. Аль аль нь туршилтын вакциндаа АНУ-ын зохицуулах байгууллагаас яаралтай үед ашиглах зөвшөөрөл хүсэж байгаа юм.

Түүнчлэн БНСУ-ын “GL Rapha” компани ОХУ-ын “Sputnik V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж “Maeil Business Newspaper” мэдээлсэн байна. Энэ сард туршилтын бүтээгдэхүүнүүдээ ОХУ руу илгээх юм байна. Ойролцоогоор 150 сая тун үйлдвэрлэж бүгдийг нь Ойрх Дорнодод экспортлохоор төлөвлөжээ.

АНУ-д эмнэлэгт хэвтэгсдийн тоо өдөрт дунджаар 2000-аар нэмэгдэж байна. Харин Франц улс ирэх долоо хоногт улсын хэмжээнд тогтоосон хөл хориог төлөвлөсний дагуу цуцлахгүй байх нөхцөл үүсэж магадгүй байна. “Коронвирус”-ийн халдварын шинэ тохиолдол тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны зарласан зорилтот хэмжээнээс хоёр дахин өндөр байна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 68 сая дөхөж, 1.5 сая хүн эндээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан