Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ОРОН НУТГИЙН ӨВ СОЁЛТОЙ ХОСЛУУЛАН СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн 5 сургууль, 11 цэцэрлэг “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аянд нэгдээд байна. Аймгийн хэмжээнд 5 сургууль 101 анги, кабинет бүрт “Төрийн дуулал, Говьсүмбэрийн хүндэтгэлийн дуу”-ны үг бүхий стикер самбар байршуулан, үндэсний өв соёл, орон нутгийн өв соёлыг хослуулан хөгжүүлж байгаа аж.

Сүмбэр сумын 5 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулиуд “Хүн ба Нийгэм” хичээлийг Дуу хөгжмийн хичээлтэй интеграцчилсан хичээл зааж, сурталчилсан бол Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн багш, суралцагчид сургуулийн Цахим мэдээллийн систем, чанга яригчаар өдөр бүрийн хичээлийг Төрийн дуулал дуулж, эхлүүлж байна. Баянтал сумын 4 дүгээр сургууль “Төрийн дуулал”-ын үгийг сургуулийн орчинд хүндэтгэн байршуулж, багш сурагч бүр өдөр бүр харах боломжийг бүрдүүлжээ.

Цаашид сургуулиуд “Төрийн дуулал”-г суралцагчдад таниулах үг нэг бүрийг цээжлүүлэх зорилгоор “Үндэсний бичгээр хэн сайн бичих вэ?” үзэсгэлэн, видео шторк хийх уралдаан, мэргэжлийн бусад хичээл болох Түүх, Уранзохиолын хичээлтэй холбоотой мэдээллийг багтаасан интеграци хичээл заахаар төлөвлөж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан