Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Монгол залуус” төсөл: Эхлэл бүр амархан байдаггүй ч төгсгөл таныг амжилтаар шагнана

“Хамгийн жижгээс эхэлсэн өөрчлөлт ч эргэн тойрондоо эерэг нөлөөллийг авчирдаг. Тиймээс шинэ үеийн залуу та өөрчлөлтийг өөрөөрөө үлгэрлэн түүчээл, энэ тийм ч хэцүү биш. Тэгээд хүсэл мөрөөдлөө бодитой болго. Чи чадна. Өөрчлөлтийг өөрөөсөө, яг өнөөдрөөс эхэл”. Энэ бол SocialPay аппликэйшний залуучуудад хандан хэрэгжүүлж буй “SoEasy” аяны гол агуулга.

Энэ утга агуулгыг залууст түгээхдээ SocialPay аппликэйшн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, эерэг нөлөөлөгч болсон олны танил залуу үеийн төлөөллүүдээр дамжуулан тэдний амжилтын түүх, бэрхшээлээ хэрхэн даван туулсан, зориг гарган өөрчлөлтийн ганцхан алхмыг хийсэн нь амьдралд нь хэрхэн нөлөөлж, өнөөдрийн энэ байр сууринд авчирсан тухай хуваалцаж, цувралаар хүргэсэн нь хэрэглэгчдэдээ амжилттай хүрчээ.

Тэгвэл #SoEasy campaign энэ удаад зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” нэртэй төслийг эхлүүлж байна. Эдгээр залуус бол алдар цуутай олны танил нэгэн биш, алдартан бус, магадгүй хэний ч танихгүй хэрнээ өөрийн хөдөлмөр, зүтгэлээрээ овоглон яваа бид бүхний нэгэн адил жирийн нэгэн залуу үеийн төлөөлөл гэдгээрээ онцлогтой.

SocialPay-ийн танилцуулж буй “Монгол залуус” төслийг KiteMongolia санаачилж, ADB Ventures, “Боловсрол суваг” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт 21 цагт, Ням гарагт 19 цагт “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Энэхүү төслөөс залуучууд амьдралдаа, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх яагаад чухал болох, зориглож хийсэн ганцхан алхам жижиг гэлтгүй ямар том өөрчлөлтийг амьдралд бий болгодог тухай, үүний тулд өөрийн хийх ёстой эхний алхам нь юу байх тухай гэх зэрэг олон чухал зүйлийн сэдэл санааг олж авна гэдэгт итгэлтэй байна.

#SoEasy

 

Хамгийн их уншсан