Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банкнаас энэ жил 16 дахь жилдээ зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2020.11.03-ны өдөр Бест Вестерн Премьер Туушин Зочид Буудалд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудаас 4 шатны шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан тус бүрт батламж болон 1 сая төгрөг байршуулсан The Color Card-ыг гардуулан өгсөн юм.

Монгол Улсад бизнесийн байгууллагуудаас анхлан нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс өнөөг хүртэл нийт 1400 оюутанднэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгон, сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. 

Шилдэг 100 оюутантай танилцана уу.

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзалгүй өргөн цар хүрээнд олгогддогоороо онцлогтой билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 30 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 700 гаруй оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас 41 хувьд МУИС, 14 хувьд ШУТИС, 13 хувьд СЭЗИС, 5 хувьд СУИС-ийн оюутнууд шалгарчээ. Мөн шалгарсан оюутнуудын 27 хувийг АШУҮИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, MIU, ХУИС болон бусад сургуулийн оюутнууд бүрдүүлж байна. Харин мэргэжлээр нь ангилж үзвэл, нийт шалгарсан оюутны 23 хувь нь санхүү, эдийн засаг, 21 хувь нь эрх зүй, 17 хувь нь мэдээллийн технологийн ангийн оюутнууд байгаагаас гадна эмч, олон улсын харилцаа, урлаг, сэтгүүл зүй зэрэг төрөл бүрийн мэргэжлийг сонгон суралцаж буй шилдэг оюутнууд энэ жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Хамгийн их уншсан