Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Н.ТҮВШИНБАЯР МОН-АЛТИУС БТДС-ИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Тэрбээр мөн МҮОХ-ны хийхээр зорьж буй ажлуудынхаа талаар сонирхуулсан бөгөөд Спорт – Олимпизмийг өргөн хэмжээнд сурталчлан, хүүхэд залуусын эрүүл мэндийг дээшлүүлэхэд Биеийн тамирын багш, дасгалжуулагч нар нягт хамтран ажиллах ёстойг хэлэв.
Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нийслэл, орон нутгуудад хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэхэд спортоор хичээллүүлэх нь хамгийн чухал байгааг онцлоод, спортын барилга байгууламж, заал танхимуудыг олноор бий болгосноор нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудыг шийдэх боломжтой байгааг онцолсон юм. Тиймээс МҮОХ, хүүхэд, залуусын дунд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүмүүжүүлэх ажилд дасгалжуулагч, багш нарын оролцоо их гэдгийг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан