Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“СУРГАЛТЫН ЧАНАРТ АХИЦ ГАРГАЦГААЯ” СУРГАЛТ-СЕМИНАРТ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН ОРОЛЦЛОО

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд зориулан зохион байгуулсан “Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинарт оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр туссан зорилт, төлөвлөлтийг танилцуулж, сургалтын чанарт онцгой анхаарна, сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нараа хөгжүүлэхийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ.

Сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт хотын ерөнхий боловсролын 2, 3, 5 дугаар сургууль болон 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ. Ажил нь удаашралтай явагдаж буй 5 дугаар сургуулийн барилгад анхаарч, 2021 оны наймдугаар сард багтаан ашиглалтад өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал 40 гаруй хувиар буурах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан