Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МЧБХ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монголын чөлөөт бөхийн холбооноос ахмадын баярын өдөрт зориулж үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин О.Энхтайван, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Л.Ням, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсын арслан Ж.Хайдав, ОУХМ Б.Санжаа, Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Мөнх-Очир, Ц.Лхаажав, Ш.Рагчаа, Ж.Мягмаржав, Ж.Бор, Ж.Дамдинсүрэн, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ц.Чойнхор, Р.Нэргүй тэргүүтэй 30 гаруй ахмадууд уригдан оролцлоо. МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буянжаргал нар ахмадуудаа хүндэтгэл үзүүлж байлцсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан