Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛБАНК ХАРИЛЦАА, ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАНА

Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал үүсгэх замаар иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгэж байсан юм. Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн хэдий ч төлбөр төлөх үйлчилгээ нь цахимжиж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжих боломжийг хязгаарлаж байв.

Тус нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс тодорхой зохицуулалтыг бий болгон, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гүйцэтгэх дэд бүтцийг бий болгосон. Ингэснээр Сангийн Яамны Төрийн сангийн газрын өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг Монголбанк картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэгбүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үеээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 75 мянган ширхэг төрийн үйлчилгээний гүйлгээ дамжсан байна. 

Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, эдгээр байгуулагын зарим үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг гүйцэтгэж байна.

Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээг байгуулан ажилласнаар тус газраас нэвтрүүлж буй ᠎E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх ба энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм. Өөрөөр хэлбэл 180 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусна.         

Цаашилбал, Монголбанк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төлбөрийн картын системийг энэ ондоо багтаан бүрэн нэвтрүүлэх, мөн үндэсний төлбөрийн EMV chip стандарт бүхий Т картыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан