Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд харилцагчдын мэдвэл зохих дэлгэрэнгүй мэдээллийг багцлан хүргэж байна.

1. Аяны явагдах хугацаа болон сугалаа олгох нөхцөл, хонжворын талаар?

“Витамин ₮” урамшуулалт аян нь 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгоно.

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудас, Ikon News веб сайтаар сард хоёр удаа live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба нийт 122 азтан тодорно.

2. Урамшуулалт аянд бүх төрлийн хадгаламж багтах уу?

Аянд Голомт банкны “Энгийн хугацаатай хадгаламж”, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, “Алтан түлхүүр хүүхдийн хадгаламж” гэх мэт бүх төрлийн төгрөгийн хугацаатай хадгаламж багтах бол гадаад валютын болон хугацаагүй хадгаламж багтахгүй.

3. Сугалаатай эсэхээ, хэдэн сугалаатай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Харилцагч та https://loyalty.golomtbank.com/ вэб хуудасны “УРАМШУУЛАЛТ АЯН” “ХАДГАЛАМЖ” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар баталгаажуулах код ирэх ба тухайн кодыг оруулан өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв харилцагчид баталгаажуулах код ирэхгүй байгаа бол банканд бүртгэлтэй утасны дугаар нь зөв байгаа эсэхийг шалгана уу. Харин регистрийн дугаар, баталгаажуулах код илгээхэд “Таны регистрийн дугаар олдсонгүй” гэж гарвал таны нэр дээр хараахан сугалаа үүсээгүй байна гэсэн үг юм. 

 4Сугалааны дугаарын мэдээлэл хэзээ орох вэ?

Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтайгаар https://loyalty.golomtbank.com/ вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэлхарилцагч өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

5. Аянд оролцохын тулд заавал банкны салбарт биеэр очих шаардлагатай юу?

Урамшуулалт аянд та хадгаламж шинээр нээх, орлого нэмэх болон хадгаламжаа сунгах зэрэг үйлдлийг өөрийн биеэр банканд очиж хийхээс гадна интернэт банк, смарт банкны аппликэйшн, SocialPay зэрэг аль ч сувгаар хийх боломжтой.

 

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа хуримтлалаар дэмжин урамшуулалт хөтөлбөрт оролцоод азтан болоорой.

 

#СанхүүгийнДархлаагааДэмжье

 

Дэлгэрэнгүйг: 1800-1646

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан