Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД  ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/96 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд тус дүүргийн 87 дугаар дунд сургууль, Гёте дунд сургууль, 211, Бүтээлч жаалууд цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилд Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл ажлыг хангуулсан байдал, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ.

1. Шалгалтаар 87 дугаар сургуулийн орох гарах хаалганы хэсэг эмх цэгцгүй, хоол үйлдвэрлэлийн байрны гурван дамжлагат угаалгын хэсгийн бохир зайлуулах шугам бөглөрсөн, түр тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, сургалт, дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар байрлуулаагүй, сургалтын байрны өрөө тасалгааны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдээгүй байна.

2. Шалгалтаар Гёте дунд сургууль Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил хангалтгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний талаар тодотгол хийж, бэлэн байдлыг хангаагүй, Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд тусгаарлах байр бэлтгээгүй зөрчлүүд илэрсэн.

3. Шалгалтаар 211 дүгээр цэцэрлэг Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд тусгаарлах байр бэлтгэсэн, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байна. Тус цэцэрлэгийн таазны хэсэг ховхорч унасан, хоол үйлдвэрлэлийн хэсгийн технологийн урсгал нэг чигийн биш зөрчилтэй байна.

4. Шалгалтаар Бүтээлч жаалууд цэцэрлэг Коронавируст халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд тусгаарлах байргүй, гадна орчны тохижилт хийгдээгүй, явган хүний замыг хуулсан, хоол үйлдвэрлэлийн байр нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, технологийн нэг чигийн урсгал зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан